“Их буучид” шинэ эзэнтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

“Их буучид” шинэ эзэнтэй боллоо

Английн Премьер лигийн “Арсенал” багийн шинэ эзнээр тодорсон Америкийн спортын баячуудын нэг Кроенке, түүний баг лигтээ аварга авах бүрэн боломжтой гэж хэлжээ. Кроенкегийн эзэмшиж байсан Лондонгийн багийн 29.9 хувийн хувьцаа 62.89 болж өссөн учраас тэрбээр багийг дангаараа эзэмших эрхтэй болсон. Бусад хувьцааг 731 сая фунтээр худалдаж авсан байна. FA Cup-д 2005 онд түрүүлснээс хойш “Арсенал” хөлбөмбөгийн ертөнцөд төдий л өндөр амжилт гаргаагүй.  Английн 13 удаагийн аварга баг энэ улирлын тэргүүлэгч “Манчестер Юнайтед”-аас долоон оноо алдан араас нь нэхэж яваа юм.

Энэ жил 63 настай Америк эзэн, Нэгдсэн улсын мэргэжлийн спортын лигийн дөрвөн багтай, мэргэжлийн спортын салбарт  туршлагатай эрхэм билээ. Түүний мэдэлд NFL-ийн “Сейнт Льюс Рамс”, NBA-ын “Денвер Наггетс”, NHL-ийн “Колорадо Авалэнш”, MLS-ын “Колорадо Рапидс” багууд харьяалагддаг. “Арсенал”-ын хувьцааг эртнээс эзэмшиж байгаа бизнесмэн багийнхаа амжилт гаргадаг уламжлалыг эргүүлэн авчрахын  тулд хөлбөмбөгийн солилцоо наймаанд идэвхтэй ажиллахаас гадна залуучуудын багийнхаа чадварыг нэмэгдүүлэн ажиллахаа амласан байна.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн оны есдүгээр сард “Forbes” сэтгүүлээс гаргасан баячуудын жагсаалтад Кроенке 2,6 тэрбум ам.долларын хөрөнгөөр 130 дугаарт бичигджээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж