Ордныг хэнгэргээр доргиов

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Ордныг хэнгэргээр доргиов

Төрийн ордны гадаа уухай цуурай хадааж хэнгэрэг нүдэн бөөн шуугиан дэгдэхэд нь иргэний хөдөлгөөнийхөн орж ирлээ хэмээн андуурахад хүрэв. Гэтэл Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дарга Ч.Гансүхийг жүжигчид, уран бүтээлчид нь угтан авч буй нь тэр аж.

Энэ өдөр мөн Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын концертмейстр, багш Д.Нарангэрэл Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан тул тус чуулгын уран бүтээлчид ч мөн урлагийн тоглолтоор шинэхэн гавьяатаа угтав.

Эгнээнээсээ төрийн шагналтан төрүүлсэн урлагийнхан Тамганы хөшөөний өмнө хэнгэрэг дэлдэн бүжиглэж, даргыгаа ордноос гарч ирэхэд нь мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлж байлаа. Олон хүн төрийн одон медаль хүртэж байсан ч хамгийн онцгой угталт энэ байлаа хэмээн Төрийн ордны хамгаалалтын ажилтнууд ярьж байв.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж