Орландо Дюк Мексикийн цувралд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Орландо Дюк Мексикийн цувралд түрүүллээ

Эгц хаднаас усанд үсрэх төрлийн дэлхийн цуврал тэмцээн Мексик улсад боллоо. Эр зориг тун ихээр шаардсан энэхүү тэмцээнд 30 гаруй таммрчин оролцсон байна. Нийт тамирчид 60 метр өргөн, 39 метр гүн тогтмол усанд 27,7 метрийн өндөртэй хадан хясаанаас үсэрчээ. Ингэхдээ тусгайлан зассан жижиг тавцан дээрээс үсэрч, хүнд элементтэй эргэлтүүдээр оноогоо авах дүрэмтэй байсан. Нэг онцлог нь усанд орохдоо гараараа биш хөлөөрөө түрүүлж орох ёстой юм. Тэмцээний дүн гарахад өнгөрсөн жилийн аварга, АНУ-ын тамирчин Гэри Хант хамгийн түрүүнд үсэрсэн юм. Тэрбээр шүүгчдээс 447.6 оноо авсан нь тийм ч хангалттай үзүүлэлт байсангүй. Харин Францын тамирчин Орландо Дюк хамгийн шилдэг амжилтыг үзүүлсэн. Тэрбээр 486,3 оноо авсан нь энэ өдрийн хамгийн өндөр оноо байсан юм. Ингэснээр 36 настай Франц эр энэ тэмцээний аваргаар анх удаа тодорсон байна. Харин гуравдугаар байрт 391,7 оноогоор Украйны залуу тамирчин Слава Полюшчук орсон байна. Энэ жил 20 настай тэрбээр дэлхийн цувралд анх удаа оролцож байгаа бөгөөд энэ тэмцээний хамгийн залуу тамирчин байсан юм. Эгц хаднаас усанд үсрэх төрлийн дараагийн цуврал Грекийн Афин хотноо тавдугаар сарын 22-нд болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж