Спортын эрдэмтэн, судлаачдын зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Спортын эрдэмтэн, судлаачдын зөвлөгөөн болно

Биеийн тамир, спортын эрдэмтэн судлаачдын “Биеийн тамир, спорт-Шинжлэх ухаан-Лондон 2012” сэдэвт Үндэсний өргөтгөсөн зөвлөгөөн энэ сарын 25-нд Петровис компанийн хурлын тэнхимд болох гэж байна.

Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нарын төлөөлөгчид оролцох ажээ. Түүнчлэн Биеийн тамир, спортын салбарын шинлэх ухааны хөгжил, хүн амын бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилт, Лондонгийн олимпод оролцох баг тамрчидын бэлтгэл дасгалжуулалтын явцыг шинжлэх ухааны үндэстэйгээр удирдах нь зэрэг сонирхолтой сэдвүүдээр Мэргэжлийн сургалттай, спортын дунд сургуулийн захирал, Доктор, профессор Ч.Зоригтбаатар, БТСГ-ын Хэлтсийн дарга Ж.Тунгалаг, Спортын Анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат, МУБИС-ийн БТС-ын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Л.Уртнасан, ҮБТДС-ийн захирал, Монгол улсын Гавъяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагвасүрэн нарын эрдэмтэд илтгэл тавих юм.

Мөн үндэсний өргөтгөсөн зөвлөгөөнөөр салбарын эрдэмтэн судлаачдын Зөвлөмж гарган батална.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж