БНСУ-ын Сөүл хотод амьдардаг Монгол Улсын иргэн 40 настай эрэгтэй өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр архидан согтуурсан үедээ нутаг нэгт 28 настай эрэгтэйг зодож амь насыг нь хохироосон хэргийн талаар өмнө нь манай сайт мэдээлсэн. Тэгвэл сэжигтэнг тус улсын Сөүл хотын цагдаагийн газраас саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар ГХЯ-нд албан ёсоор мэдээлэл ирсэн байна. Уг мэдээллийн дагуу талийгаач М-ын ар гэрийнхэн БНСУ-ын Сөүл хотыг зорьжээ.
Н.Түвшин