
Түүх сөхвөл Григорий Ефимович Распутин нь далдын хар шидтэн гэдгээрээ зартай нэгэн бөгөөд түүнийг үхэшгүй мөнхийн, амийг нь хороох оролдлого оон гарч байсан ч үргэлж бүтэлгүйтдэг байсан тухай домог яриа олон байдаг гэнэ.Хараалч лам Распутин нь 1869 онд Оросын Сибирт төрж, 18 насандаа Верхотуре сүмд ном сурч, далдын ид шидийн эрдэмд суралцжээ.Распутин хүмүүсийн эдгэшгүй өвчнийг анагааж, нэр хүнд нь өссөөр тухайн үеийн Оросын хаан II Николайн ганц хүүг эмчилж үнэнч зөвлөх нь болсон юм.Тухайн үед хаан ширээг залгамжлагч Алексей хүү удамшлын цусны өвчинтэй байж тул Распутин түүнийг эмчилж байжээ.Хожим хүүгийнх нь амийг аварсан Распутин Оросын эзэн хааны гэр бүлийн сайн найз, загалмайлсан гэгээнтэн болсон байна. Гэвч үүний дараа түүний эсрэг олон яриа гарч, хааныг гэр бүлийг устгах гэж оролдсон, хүүхдүүдийг садар самуунд уруу татсан, гаж гэмээр муу зуршилтай байсан зэргээр буруутган олны өмнө цаазалсан боловч амь тавиагүй учир амьдаар нь шатаан хаа нэгтээ булсан гэсэн яриа байдаг ажээ.
А.Зул