Ерөнхий сайдын нам орон нутгийн сонгуульд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын нам орон нутгийн сонгуульд ялагдлаа

Ерөнхий сайд Наото Каны толгойлсон Ардчилсан намынхан энэ сарын 10-нд явагдсан орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээн 69 суудлаа алджээ.

Bloomberg мэдээлснээр, Наото Каны нам 41 мужийн парламентад 346 суудал авсан байна. Либерал ардчилсан намынхан 1119 суудалтай болжээ.Токио хотын захирагчийн сонгуульд Каны намаас хүн дэвшүүлээгүй байв.Тэнд өнөөгийн захирагч бие даасан нэр дэвшигч  Синтаро Исихара (Shintaro Ishihara) ялалт байгууллаа.  Тэр өнөөгийн гамшгийг “бурхны цээрлэл” гэж байсан ч  ялалтад хүрч чадсан байв. Гамшгийн дараа Каны чансаа бараг арваад хувиар өссөн байлаа. Гэхдээ япончуудын 60 хувь нь гамгийн үр дагаварыг арилгахад каны нам тааруу ажиллаж байна гэжээ. Одоо Японы парламентын хоёр танхимд Ардчилсан нам олонх бөгөөд доод танхимд нь 308, дээд танхимд нь 106 суудалтай.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж