Ой хээрийн түймрийг унтраажээ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Ой хээрийн түймрийг унтраажээ

Булган аймгийн Хангал сумын дөрөвдүгээр баг Салуужингийн гол, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын заагт энэ сарын 9-ний өдрөөс  1100 га талбайг хамарсан ой, хээрийн түймэр гарсан. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газар, Хангал сум,  Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас, Хөтөлийн Аврах, гал унтраах 61 дүгээр ангиас 82 хүн ажиллаж өчигдөр бүрэн унтраасан байна. Мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын гуравдугаар баг “Алагийн даваа” гэдэг газарт  энэ сарын 10-нд таван га талбай хамарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж