“Хүннү коал”-ын хувьцааг өсөх боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

“Хүннү коал”-ын хувьцааг өсөх боломжтой гэв

MICC хөрөнгө оруулалтын банк нь Австралийн биржид бүртгэлтэй "Хүннү коал" компанийн хувьцааны судалгааг хийжээ. MICC нь санхүүгийн зөвлөгөө, брокер, хувьцааны судалгааны чиглэлээр ажилладаг 2005 онд байгуулагдсан Монголын анхны хөрөнгө оруулалтын банк юм. Тэд судалгаан дээрээ үндэслэн "Хүннү коал" компанийн хувьцааны үнэлгээг өсөх боломжтой гэж дүгнэсэн байна. Хувьцаа өсөх боломжтой хүчин зүйлсийг доорх дүгнэлтээр тодруулсан байна . "Хүннү коал" өмнө нь "Энержи Ресурс" компанийн Ухаа худаг уурхайг нээж ажиллуулж байсан ур чадвартай, туршлагатай менежментийн багтай компани юм. Түүнчлэн тус компани нь төлөвлөгдсөн болон одоо байгаа дэд бүтэцтэй ойр, мөн Хятадын зах зээлд асар ойрхон байрлах JORC стандартаар тогтоогдсон 90 гаруй сая тонны нөөцтэй Цант-Уулын орд, мөн 300 сая тонны нөөцтэй Үнст худагийн ордыг эзэмшдэг. Азийн томоохон нүүрс үйлдвэрлэгч "Банпу Минералс"-ын 45 сая долларын хөрөнгө оруулалт нь Цант-Уулын дэд бүтцийг өргөтгөх, уул уурхайн үйлдвэрлэлийн ажиллагааг 2011 оны хоёрдугаар хагаст эхлүүлэн явуулах бололцоотой.  Мөн Монголын нүүрсний салбарт хөгжих ирээдүй байгааг, .Хятад улстай хөрш зэргэлдээ байрлах Монголын өндөр чанарын нүүрс нь Австралийн нүүрстэй энэ тэнцүү өрсөлдөж буй зэрэг нь энэхүү компанийн хувьцааны өсөх ирээдүйг харуулж байна хэмээн дүгнэжээ.

Ж.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж