“Литвус Руятс” аваргуудыг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

“Литвус Руятс” аваргуудыг буулган авлаа

Сагсан бөмбөгийн Евролигийн шилдэг 16 багийн тав дахь тоглолтууд өчигдөр болж өнгөрлөө. Энэ өдөр хоёр тоглолт болсноос  хамгийн сонирхолтой нь “Панатинайкс” болон “Литвус Руятс” багийн хооронд болсон байна.

Шөвгийн 16-д учраа таарсан хоёр багийн тоглолт Афин хотын Олимпийн цэнгэлдэхэд болсон. Ихэнх сонирхогчид Литвийн багийг төдийлөн эсэргүүцэл үзүүлж чадахгүй хэмээн үзэж байсан ч тоглолт эхнээсээ ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилсэн юм. Грекийн шигшээ багийн тоглогч Димитрис Диаматидис тоглолтыг тун сайн эхлүүлсний ачаар “Литвус Руятс”-т оноогоор тасрах боломж олгосонгүй. Улмаар тоглолтын гурав болон дөрөвдүгээр үед Страдос Перпероглу, Костас нарын ээлж дараалсан довтолгоонууд нь амжилттай болж байсны ачаар “Панатинайкс” таван онооны илүүтэйгээр шийдвэрлэх үеийг эхлүүлжээ. Харин дөрөвдүгээр үед Литвийн багийн тоглолт орж эхэлсэн гэхэд болно. Ялангуяа Брэд Ньюлигийн шоу эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Тэрбээр энэ үед найман оноо авсан нь тун шийдвэрлэх оноонууд байсан юм. Ингээд тоглолтын үндсэн цаг өндөрлөхөд 68:67 харьцаагаар “Литвус Руятс” Евролигийн таван удаагийн аваргуудыг буулган авчээ.

Тоглолтын гол баатар Брэд Ньюли 16 оноогоор багаа тэргүүлсэн бол талбайн эздээс Майк Батисте 11, Николас Дрю 10 оноо тус тус авсан байна.

Харин өчигдрийн хоёр дахь тоглолт Италийн “Рома” болон Словенийн “Юнион Олимпиа” багуудынх байсан юм. Тус тоглолтийн эхнээс л “Рома”-чууд илүү байж, үндсэн цагт 87:76 харьцаатайялалт байгуулсан байна.

Маргааш Евролигийн талбайд нийт зургаан тоглолт явагдана.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж