Салбар хорооны хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Салбар хорооны хуралдаан болов

Завхан аймгийн Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийн салбар хорооны хуралдаан энэ сарын 01-нд Нутгийн захиргааны ордонд боллоо. Хуралдаанд аймгийн Засаг дарга, аймгийн Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Өмгөөллийн зөвлөл, Хүүхдийн төлөө хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Ахмадын хороо, Үйлдвэрчний эвлэл, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хууль зүйн хэлтсийн дарга нар оролцож, салбар хорооны 2010 онд хийсэн ажлын тайланг дүгнэн, 2011 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Цаашид хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн салбар хорооны гишүүд бүлгийн зохион байгуулалттайгаар баг болон хамтран тодорхой асуудлуудаар ажил зохион байгуулаж ажиллахаар төлөвлөлөснөө энэ үеэр танилцуулав.  2010 онд нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалахад гол зорилгоо тодорхойлж байсан бол 2011 онд хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн томоохон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж гишүүд санал нэгтэйгээр баталжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж