
Японы Засгийн газар “Фүкүшима-1” АЦС-ын аюулын төвшинг нэмэгдүүлсэн тухай өнөөдөр мэдээлжээ. Одоо “Фүкүшима-1” АЦС-ын аюулыг INES гэх долоон шатлалтай олон улсын аюулын хэмжигдэхүүний хамгийн дээд буюу долоо дахь төвшингөөр үнэлэх болсон хэмээн "Киодо" дамжуулж байна. Үүнээс өмнө Чернобылийн АСЦ-ын ослыг зургаа дахь шаталбараар нь дүгнэж байжээ. “Фүкүшима-1” АЦС-ын аюулын төвшинг өмнө нь зургаан баллаар үнэлсэн байлаа. INES шаталбараар долоо дахь төвшин нь хэдэн арван мянган терабеккерель цацраг идэвхт бодис хаягдлаа гэх утгыг өгүүлэх бөгөөд хүн ба орчинд аюултайд тооцогддог.
Хамгийн сүүлд “Фүкүшима-1” АЦС-ын оператор ТЕРСО компани уг станцын дөрөвдүгээр блокт гал гарсныг мэдэгдэв. Ажилтнууд гал гарч байгааг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 06:38 цагт мэдээд гал унтраах ажилд оржээ. Цэргийнхэн ба гал сөнөөгчид тэнд ажиллаж байгаа ба галыг бүрэн унтраасан талын мэдээлэл гаргаагүй байна. Гал түймэр станцын орчимын цацрагийн төвшинд сөргөөр нөлөөлсөнгүй.
Ш.Мягмар