Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэнэ

Улсын Их Хурал дахь Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14 цаг 30-аас хуралдаж Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн талаар хэлэлцэх гэнэ. 

Энэ удаад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.

Түүнээс гадна “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг нийт таван асуудал хэлэлцэх юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж