
Могойн голын ордыг тус компани “байршлын хувьд туйлын ашигтайн дээр Монгол дахь зэсийн судлагдаагүй хамгийн баялаг ордын нэг” гэж үзэж буй гэнэ. Монголд хайгуулын лиценз эзэмшдэг “Soduntag” компанийн бүх хөрөнгийг "Xanadu Mines"-ын охин компани "Xanadu Metals Mongolia" худалдан авснаар Булган аймагт орших Могойн голын порфирийн зэсийн төслийг бүрэн эзэмших эрхтэй болсон. Могойн голын хайгуулын лицензэд хамаарах талбай нь Эрдэнэтийн зэс, молибденийн ордоос баруун хойно, 40 километрийн алсад оршдог байна. Могойн голын хайгуулын лиценз нь 488 шоо км нутгийг хамарсан, бараг судлагдаагүй хэсэг юм. 1999-2004 оны хооронд уг лицензийн долоон шоо км талбайд хийсэн өрөмдлөгийн судалгаагаар зэс, молибдени, алт, мөнгөний өндөр агууламж дээжнээс нь илэрч байжээ.
Ж.ГЭГЭЭ