Эрүүгийн хуулийн төслийг цаашид хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуулийн төслийг цаашид хэлэлцэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Энхболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн  Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулиа хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хууль шинээр санаачилах шалтгаан биш гэж шүүмжлэлтэй хандаж байсан. Хуралдааны явцад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Нямдорж нарын хооронд маргаан дэгдэж чи би дээ тулсан. Эцэст нь уг хуулийн төслийг цаашид хэлэлцэх нь зүйтэй хэмээн байнгын хорооны гишүүд дэмжлээ.

Дараагаар нь Тендерийн тухай хуулийн талаар хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн хэлж байгаагаар тендерт будилаан үүгэсэн этгээдэд ногдуулдаг хуулийн хариуцлагыг хатуу болгох хэрэгтэй. Тендерийн хууль зөрчсөн этгээд ихдээ 260 мянган төгрөгөөр торгуулж байна. Үүнийг нэмэгдүүлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг байх хэрэгтэй гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан торгууль ногдуулах нь хангалтгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй гэх санал гаргасан. Эцэст нь гишүүд бас хуулийг төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж ажлын хэсэг байгуулах болов. 

Одоогоор УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж