Ленноны захидлуудыг анх удаа

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Ленноны захидлуудыг анх удаа

Домогт “Битлз” хамтлагийн Жон Ленноны найз нөхөд, гэр бүл, янз бүрийн байгууллагуудад бичсэн захидлуудыг ном болгон хэвлэх гэж байна. Түүний бэлэвсэн гэргий Иоко Оно “Браун литл” хэвлэлийн компанид уг номыг хэвлүүлэх эрхийг өгчээ. Ном ирэх оны аравдугаар сард хэвлэгдэнэ.


Уг номыг “Битлз”-ийн түүхийг бичсэн цорын ганц зохиолч, Британийн сэтгүүлч Хантер Дэвис редакторлох бөгөөд Ленноны амьдралыг зураглан гаргах үүднээс захидлуудыг он дараалалд оруулан хэвлэх аж. Тэр захидлууд хөгжилтэй, гунигтай, мэдээлэлтай, заримдаа зүрх зүсэм, заримдаа бүтээлч. Нэрт хөгжимчний амьдралын өнгийг үүгээр дамжуулан мэдэрч болно. Ленноныг 1980 онд Нью-Йоркод гэрийнхээ гадаа явж байхад нь буудан хороосон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж