Инстоляцийн нэртэй уран бүтээлч Тайри Гютон яг энэ өдрүүдэд Детройтийн нэгэн гудамжийг гутлаар дүүргэж байна. “Гудамжны хүмүүс” нэртэй түүний бүтээлд 10 мянган гутал “оролцож” байгаа гэнэ. Гэрийн шаахай, углааш, сандаал, өндөр өсгийт гээд энэ олон гутлыг хүмүүс түүний шинэ бүтээлд зориулан хандивлажээ. Уг бүтээл орон гэргүй хүмүүсийн тухай мессежийг өгч байгаа юм.
“Би энэ гудамжнаас холгүй амьдардаг. Лхагва гариг бүр гэр оронгүй хүмүүс сүмийн гадаа ирж буяны хоол иддэг. Энэ бүхнийг хараад ямар нэг зүйлийг хүмүүст хэлье гэж санасан” хэмээн Тайри ярьлаа. Тэр энэ бүтээлээ хийхдээ гэр оронгүй олон хүнийг хөлслөн туслуулж байгаа юм. Гэр оронгүй зовж яваа энэ хүмүүст бид туслах ёстой гэдэг санааг “Гудамжны хүмүүс” уриалж байна