
Уралдаанд 70 орчим уран бүтээлчийн ур ухаанаа шингээж урласан уран зураг, монгол зураг, арьсан урлал, графикийн чиглэлээр туурвисан 100 гаруй бүтээлүүд ирсэн байна.
Тиймээс уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргаж, шилдгүүдийг шалгаруулан шагнал гардуулах юм байна. “Хөх толбот ахан дүүс” уралдааны тэргүүн байрт шалгарсан уран бүтээлч өргөмжлөл, нөүтбүүкийн эзэн болох бол хоёрдугаар байрт өргөмжлөл, 32 Инчийн LCD телевизор, гуравдугаар байрт өргөмжлөл, Nikon фирмийн зургийн аппаратаар тус тус шагнан урамшуулах ажээ. Мөн дөрөв, тавдугаар байр тус бүрт хоёр оролцогчийг шалгаруулан өргөмжлөл, зургийн хэрэгслээр шагнах юм байна. Үзэсгэлэнд оролцсон нийт уран бүтээлчдийн бүтээлийг энэ сарын 15-ныг дуустал Монголын уран зургийн галерейд нийтэд толилуулна.