
“L-GUARDS” хамтлагийн гоцлол дуучин Д.Бүдбазар япон хэл сонирхон суралцагчдад зориулан “Миннано үта” буюу “Бидний дуу” хэмээх шинэ уран бүтээл туурвижээ. Тэрбээр энэхүү дуугаа өнгөрсөн баасан гаригт буюу хоёрдугаар сарын 18-нд “Монгол-Япон төв”-д зочлохдоо дуулж сонирхуулан, япон хэл судлаач дүү нартайгаа нэг өдрийг өнгөрөөжээ. Дашрамд сонирхуулахад, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвөөс эрхлэн гаргасан “Япон хэлний радио цуврал 100 хичээл”-ийг P3 радио 100.9-тай хамтран япон хэл суралцагч сонсогчдод хүргэж эхэлжээ. Дуучин Бүдээ тус радио хичээлийн сурагчийн дүрд тоглосон гэнэ.
Б.Бат