
Афганистан, Иракт явуулж буй цэргийн үйл ажиллагааны улмаас АНУ-ын цэргийн зардал 2,8 хувиар өсч, 698 тэрбум долларт хүрсэн ба энэ нь Хятадын цэргийн зардлаас 6 дахин илүү үзүүлэлт юм. Энэ хоёр орны дараа цэргийн зардлын хэмжээгээр Нэгдсэн Вант улс, Франц, ОХУ орж байгаа аж.
Европийн улсуудын цэргийн зардал 382 тэрбум долларт хүрч байгаа ба эдийн засгийн хямралд өртсөн Грек зэрэг европийн өмнөд хэсгийн орнууд цэргийн зардлаа нэлээд хэмжээгээр танахад хүрсэн байна.
Энх тайвны төлөө Олон улсын судалгааны хүрээлэнгээс 2001 оноос хойш АНУ-ын цэргийн эардал 81 хувиар өссөн гэсэн тооцоо гаргасан байна.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг