Хуруу шилний бүдүүн гэдэс

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Хуруу шилний бүдүүн гэдэс

Эрдэмтэд үр хөврөлийн тулгуур эсээс хүний бүдүүн гэдэсний мах­бодийг ургуулж чадлаа.Үр хөв­рөлийн хөгжлийн хэсэгчилсэн өдөөлтөөр бүдүүн гэдэсний гурван хэмжилттэй махбодийг эрдэмтэд ургуулан донорын хиймэл эрхтэн бү­тээх замдаа бас нэг алхам хийлээ.

Огайо мужийн Цинциннати хо­тын Хүүхдийн эмнэлгийн төвийн хэсэг эрдэмтэд Жеймс Уэллсийн удирдлагаар уг ажилбарыг хийсэн бөгөөд Nature сэтгүүлд бүтээлээ нийтлүүлжээ. Шилжүүлэн суул­га­хад хэрэгтэй эрхтэнийг бүтээх ирээдүйгээс гадна энэ судалгаа нь эрхтэн хэрхэн үүсч хөгждөг, яагаад өвчилдөг талаар нарийн мэдээлэлтэй болоход тус дэмтэй аж. Өндөр үр дүнтэй эм тариа бүтээн түүнийг хэрэгтэй эд эс дээр турших сайхан боломж гарч ирэв. Уэллсийн баг судалгаандаа хүний үр хөврөлийн тулгуур эсийг ашиглажээ. Тулгуур эс нь амьд­ралын явцад бие организмын ямар ч махбодид хувирдаг эсийн төрөл юм. Тэр чанарыг нь плюрипотент гэж нэрлэдэг байна.
Мөн тулгуур эсээр “программч­лагдсан” бие гүйцсэн организмын ердийн эс iPS  ч бас ийм чанартай. Түүнийг нь индуцийн плюрипотент гэж нэр­лэдэг. Эрдэмтэд тулгуур эсийн хөгжлийг хүний бү­дүүн гэдэсний гур­ван хэмжигдэхүүнт бүт­­цийг бүрдүүлэхэд чиг­­лүүлж чад­жээ. Мөн өсөл­тийн хү­чин зүйл бо­лох химийн тусгай бодисыг эсийн хөгж­лийг чиглүүлэхэд ашиг­ла­жээ. Үнэн хэрэг­тээ энэ нь хэвлий дэх эсийг төрөлжүүлэх үйл ажил­лагааг дуурайлган явуулсан туршилт боллоо.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж