Нэг нүд, хоёр нүд, өөр олон олон нүд…

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Нэг нүд, хоёр нүд, өөр олон олон нүд…

Японы эрдэмтэд аяган дотор нүд ургуулжээ

Японы эрдэмтэд аяган дотор нүдний торлог бүрхэвчийн үндсэн давхар­гууд болох пигментийн эпитали, фоторецепторууд, ганглиорын эс зэр­гийн бүтцийг агуулсан бараг бүтэн хэмжээний нүдийг ургуулж чаджээ. Шинэ нүдийг тэр чигт нь шилжүүлэн суулгах гэсэн зүйлгүй ч тусгай давхаргуудыг суулгах нь нэлээд ирээдүйтэй хандлага болж байна.

Нүдний торлог бүрхэвч үзэсгэлэн төгсөөрөө ч, бүтцийн байгууламжаар ч тархины гадаргаас давна уу гэхээс дутахгүй. Хоорондоо нягт холбоотой 10 давхарга нь ер бусын гэрлийн мэдрэмжийг өгөх бөгөөд харж үзэх мэдээллийн эхний боловсруулалтыг хийдэг. Харамсалтай нь энэ эрхтэн бидний бусад мах бодийн адил нөхөн сэргээгддэггүй. Давхаргуудын ямар нэгэн гэмтэл, түлэгдэлт, урагдалт нь гэмтээгүй хэсгээр л “нөхөгдөж” явдаг . Харин үр хөврөлийн торлог бүрхэвч нь  үүнийг сууриар нь эргүүлэх шинэ боломж хандлага гэж хэлж болохоор. Түүнээс гаргасан эс нь шилжүүлэн суулгасны дараа савханцар, олгойхон зэрэг фоторецеторуудад хувирч гэрлийг мэдрэх нүдний чадварыг сэргээж өгдөг. Асуудал нь хангалттай хэмжээний эсүүдийг хаанаас авч хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт л байна.
Биологийн хөгжлийн RIKEN төвийн Мотоцугу Ейраку ба түүний хамтрагчид сонирхолтой шийдлийг олж чаджээ. Тэд бараг бүрэн хэмжээний нүдийг аяганд ургуулж чадлаа. Эсийн эх сурвалжаар нь тэд организмын ямар ч эд эсийг ургуулагч үр хөврөлийн тулгуур эсийг (ҮХТЭ) сонгон авсан байна. Харин дохионы молекул ба ҮХТЭ-ийн бусад нөхцөлүүдийн хольцоор мэдрэлийн судас шөрмөс, эсвэл булчингийн эсүүд, элэг, судас зэргийг ургуулах замаар энэ боломжийг хэсэгчлэн хэрэгжүүлж чаджээ. Бүрэн хэмжээний нүд ургуулах нь маш нарийн ажил гэдэг нь ойлгомжтой.

Nature гэх шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлд бүтээлээ гаргасан зохиогчид амжилтынхаа төлөө тууштай, нухацтай, аажмаар явж иржээ. Тэжээллэг орчин, уусгах нөхцөлүүд, хөгжлийг өдөөх гелийн бүтэц зэрэг бүхий л боломжийг нарийн тооцож, мэргэжил нэгтнүүдийнхээ туршлагыг нарийн судалсан байлаа. Ургуулж буй бөмбөлгийг хийсэн гелийг туршилтын хугацаанд хэд хэдэн удаа сольжээ.
Хүчилтөрөгчийн хуримтлалынх нь талаар тусд нь бүтээл хийхээр байв. Эрдэмтэд хүчилтөрөгчийн ердийн стандартын 20 хувийн оронд 40 хувийн хуримтлалаар ургаж буй нүдээ “чанажээ”.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж