“Майами Хит” Эдди Карриг авахгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

“Майами Хит” Эдди Карриг авахгүй

Аварга авах магадлал өндөртэй “Майами Хит” багтай нэлээд хэдэн бэлтгэл хийсний дараагаар чөлөөт агент төвийн тоглогч Эдди Карри гар хоосон гэрийн зүг буцлаа гэж нэгэн албаны эх сурвалж Yahoo! Sports-т мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Эдди Карриг “Майами Хит” авах гэж байна гэсэн мэдээлэл гарсан нь олон хүнийг гайхашруулсан. Гэхдээ ямартай ч авах гэж оролдсон нь худал биш аж.  350 паунд жинтэй төвийн тоглогч жингээ хасч, NBA-д эргэн ирэхийг оролдсоор байгаа ч энэ нь удаа дараалан бүтэлгүйтэж байгаа билээ.

“Хит” багийн үйл ажиллагааны ерөнхийлөгч Пат Райли хэдийгээр нийтэд ил биш байдлаар Карриг авахыг хичээсэн ч ямар нэгэн гэрээ санал болголгүйгээр Чикагод байрлах гэр рүү нь буцаажээ. Энэ үйлдлээс нь харахад Карри “Хит”-ийн өмсгөлийг өмсөхгүй бололтой. Түүний бэлтгэл биеийн байдлыг анхааралтай ажиглаж байгаа олон баг байгаагийн нэг нь “Майами Хит”. Тэгэхээр энэ улирал дууссаны дараагаар сэлгээний төвийн тоглогчоороо авч болох эсэхээ ахин нэг харах биз ээ.

Мөн дээрээс нь “Майами Хит” даваа гаригийн өглөө төвийн тоглогч Эрик Дампьергүйгээр “Бостон Селтикс”-ийг 100:77 харьцаатай бут ниргэж, самбартаа илүүрхсэн учраас дахин нэг төвөг хэрэггүй гэдэг нь харагдсан. Эдди Карри сүүлийн гурван жилд ердөө 10-хан тоглолтод оролцсон. 2009-10 оны улиралд гурав, 2008-09 оны улиралд долоон удаа “Нью-Йорк Никс” багийн өмсгөлтэй талбайд гарчээ. Харин энэ улиралд тоглоогүй.

Карьерынхаа хамгийн үр дүнтэй жилийг 2006-07 оны хооронд “Никс” багийн төвийн байрлалд гараанд гарч, 19 оноо, долоон самбараас бөмбөг авалт хийн өнгөрүүлж байжээ.    

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж