
барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Жил бүрийн дөрөвдүгээр сард
уламжлал болгон зохион байгуулах болсон уг барилдааны санхүүгийн дэмжигчээр “Монос”
групп ажиллажээ. Өнгөрсөн наадмаас хойш бэртлийн улмаас зүлэг ногоон дэвжээнээ
гараагүй байсан улсын начин Ц.Содномдорж зодоглосон ч хоёрын даваанд тахимаа өгөв.
Булган нутгаас төрсөн ах, дүү бөхчүүд энэ удаагийн “Сонгинохайрханы хишиг”-т түрүү,
үзүүр булаалдаж Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хасу” группын бөх улсын харцага Д.Баасандорж түрүүлж,
Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Жигүүр гранд” группын бөх улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Идэр сумын харьяат аймгийн арслан Ш.Жаргалсайхан, Говь-Алтай аймгийн Бигэр сумын
харьяат аймгийн арслан Ж.Амартүвшин
нар шалгарчээ.