Орос, Польшийн хооронд дахиад дуулиан дэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Орос, Польшийн хооронд дахиад дуулиан дэгдлээ

Смоленск дэх дурсгалын самбарыг сольсны төлөө Москва, Варшав хоёрын хооронд дипломат дуулиан гарч эхлэв. “Үгийн энэ дайн” Смоленскийн дэргэд Польшийн ерөнхийлөгчийн онгоц унасны нэг жилийн ойд сүүдэр хаяж байна. Ерөнхийлөгч Лех Качиньскийн ТУ-154 онгоц 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд сүйрэн онгоцонд явсан 96 хүн бүгд үрэгдсэн билээ. Ерөнхийлөгч Качиньский 1940 онд НКВД-гийн харгислалд өртөгдсөн польш цэргийн албан хаагчдын гашуудлын арга хэмжээнд оролцохоор явж байсан юм. Онгоцны ослоор үрэгдэгсдийн ар гэрийнхэн Смоленскт дурсгалын самбар босгон тэнд “Ерөнхийлөгч Качиньский, Зөвлөлтийн үй олноор устгах хэнээрхэлд өртсөн Польшийн олзны офицерүүдийн дурсгалын 70 жилийн ойд оролцохоор явах замдаа амиа алдлаа” гэж бичсэн байжээ. Гэтэл Оросын эрх баригчид дөрөвдүгээр сарын 9-нд уг самбарыг сольсон байна. Шинэ самбарт Катынийн хэрэг явдлыг дурссан үгийг хасч орос ба польшоор бичсэн байлаа. “Үүнийг маш муу шийдвэр гэж бид үзэж байна. Энэ хэрэг явдал оросуудад итгэх итгэлийг алдагдууллаа… Өдрийн уур амьсгалд энэ нь нөлөөлнө” гэж Польшийн ГХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.

Смоленскийн захирагч Андрей Евсеенко самбарыг солих зөвшөөрлийг польшууд өгсөн гэв.  Варшав дахь Оросын Элчин сайдын яамны өмнө хэдэн зуун хүмүүс жагсан “Путин алуурчин”, “Туск (ерөнхий сайд Дональд Туск) урвагч” гэсэн уриа барьсан байв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж