Kylie Minogue загварт хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Австралийн нэрт дуучин Kylie Minogue удахгүй өөрийн аялан тоглолтоо хийхээр болоод байгаа билээ. Түүний аялан тоглолтын хувцасыг нэрт загварын ордон Dolce & Gabbana хийхээр болоод байгаа юм. Эдгээр хувцасны загварыг дуучин өөрөө бас хамтран гаргаж байгаа ба богино цамц, майкны загвар гаргаж, аялан тоглолтын үеэрээ худалдаанд гаргах гэнэ.

Мөн зөвхөн аялан тоглолтын үеэр худалдаалаад зогсохгүй цаашдаа дуучин бүсгүй өөрийн нэрийн брэндтэй болж, фэнүүддээ бэлэг барих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Түүний аялан тоглолт ирэх тавдугаар сарын 11-нээс эхэлнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж