Эвслийн хүчин Каддафид агаараас цохилт өгч байна

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Эвслийн хүчин Каддафид агаараас цохилт өгч байна

 Босогчдын Аддабийн зүг давшиж буй Каддафийн хуягт техникийн цуваанд эвслийн нисэх хүчин агаараас цохилт өгч байна. Каддафийн арми бараг хотын дүүрэгт орж ирсний дараа  тэдэнд анхны агаарын цохилтыг пуужингаас өгчээ. 

Бямба гаригийн өглөө Муаммар Каддафийн цэргийнхэн босогчдын гол хот Бенгази хүрэх зам дахь Аддаби хотыг дайрч эхэлсэн байна. Умард Атлантын эвслийн төлөөлөгчийн мэдээний дагуу Sky News дамжуулахдаа ням гаригт НАТО-гийн хүчин Аддабийн дэргэд 11 танк, Мисуратын дэргэд 14 танкийг тус тус устгасан гэлээ. Энэ үеэр Африкийн холбооны төлөөлөгчид Ливийн байдлыг зохицуулах санал хүргэж ирснийг Каддафи хүлээн авчээ. Харин саналын талаар тодорхой мэдээлэл алга байна. Африкийн холбооны төлөөлөгчид Бенгазид ирээд буй бөгөөд босогчидтай яриа хэлцэлд оржээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж