Victoria өндөр өсгийтөөс салахгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Victoria өндөр өсгийтөөс салахгүй

Английн хамгийн нэр хүндтэй олны танил гэр бүлүүдийн нэг нэрт хөлбөмбөгч Девидынх удахгүй бяцхан гүнжтэй болох гэж байгаа. Түүний эхнэр загварлаг хатагтай Victoria хэдийгээр зургаан сартай жирэмсэн ч гэсэн хамгийн хайртай өндөр өсгийтөөсөө салж чадахгүй байна.

“Би хэзээ ч өндөр өсгийтөөс татгалзаж чадахгүй. Зарим эмэгтэйчүүд яагаад дандаа намхан ултай гутал өмсөж, түүндээ сэтгэл хангалуун байгаад байдгийг ойлгодоггүй. Тиймээс намайг өндөр өсгийт өмслөө гэж шүүмжлэх хэрэгггүй” хэмээгээд “Манай гэр бүл гурван сайхан хүүтэй. Бид анх удаа хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулахаар очиход эмч нар хүү байна гэж хэлсэн. Тэр үед би өөрийн эрхгүй манай гэрт хэтэрхий олон эрчүүд болчихлоо шүү дээ гэж хэлсэн харин тэд дахин хараад охин байна гэж хэлсэн. Энэ бол гайхамшиг байсан шүү” хэмээн ярьсан байна.

Хосууд удахгүй мэндлэх охиндоо ямар нэр өгөхөө ярьж эхлээд байгаа ба хөвгүүд нь хайртай дуучин Justin Bieber-ын нэрийг санал болгоод байгаа гэнэ. Харин аав ээж нь хөвгүүддээ удахгүй мэндлэх дүү нь охин гэдгийг сануулаад Justine болгож болох юм гэж ярилцаж байгаа гэнэ.

Тэдний охин ирэх долдугаар сард мэндэлнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж