“Хорнетс” Ландриг Торнтоноор сольж, авчирлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

“Хорнетс” Ландриг Торнтоноор сольж, авчирлаа

“Хорнетс” болон “Кингс” багууд лхагва гаригт тохиролцоонд хүрч, довтлогч Карл  Ландриг “Нью-Орлеан” руу илгээж, оронд нь Маркус Торнтон болон бэлэн мөнгө авчээ. Энэхүү солилцоо нь плей-оффт орох магадлал өндөр “Хорнетс”-ын арын шугамыг илүү зузаатгаж байгаа нь ойлгомжтой. Ландри оноо авах чадвар өндөртэй довтлогч.

Харин энэхүү солилцоог эсэргүүцэж байгаа NBA-ын нэг эзэн байгаа нь “Даллас Маверикс” багийн Марк Кубан юм. Энэхүү солилцоог тэрбээр шударга бус зүйл гэж үзэж байна. Учир нь NBA-ын тоглогчдын гэрээний мөнгөн дүнг тэнцвэртэй байх ёстой гэдэг дүрэм баримталдаг ч өөрсдийнхөө эзэмшлийн баг дээр энэ зүйлийг үгүйсгэлээ гэж тэрбээр үзжээ.

Маркус Торнтон 2009 оны драфтын хоёрдугаар тойргоор “Хорнетс”-т ирж, энэ жил 760 мянган ам.долларын цалин авч байгаа бол Ландри гэрээний дагуу гурван сая ам.доллараар цалинжиж байна. Харин энэхүү гэрээний ялгааг зүгээр л бэлэн мөнгөөр шийдсэнд тэрбээр дургүйцэж байгаа аж. Энэхүү солилцоо нь цааш цаашдаа бусад багуудад шударга бус солилцоо хийхэд үлгэр дуурайл боллоо гэж Марк Кубан хэллээ.

Карл Ландри дөрөв дэх жилдээ тоглож байгаа, энэ улиралд 11,9 оноо, 4,8 самбараас бөмбөг авалт хийж байгаа ч тоглох минутаа рүүки залуу ДеМаркус Козинст алдсан. Харин Торнтон 7,8 оноог 16,2 минутад дунджилж байна.
“Хорнетс”-ийн дасгалжуулагч Монти Уилльямс залуу тоглогч Маркус Торнтонд хангалттай тоглох минут олгож байгаагүй юм. Хэдийгээр хөгжөөн дэмжигчид энэ залууг хүсдэг ч дасгалжуулагчийн шийдвэр багийн төлөө байдаг. Харин одоо тэрбээр Ландриг хэрхэн ашиглах вэ. Ямартай ч одоо байгаа гарааны бүрэлдэхүүн хэвээрээ бөгөөд Ландри сэлгээнээс Дэвид Уэстийг нөхөх аж. Харин Уэст сайн тоглож байвал Окафорыг суулгаж, Уэст төвийн байрлалд, Ландри хүчний довтлогчийн байрлалд олон минутыг талбай дээр өнгөрүүлэх боломжтой гэлээ.

Ийнхүү “Хорнетс” маш хямдхан аргаар өөрийн багаа үлэмж хэмжээгээр чангарууллаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж