“Гурван охин” хамтлагийн хүчирхэг ар тал

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

“Гурван охин” хамтлагийн хүчирхэг ар тал

“UB Palace”-т энэ сарын 22,23-нд “Гурван охин” хамтлаг “Жинхэнэ хайр” нэртэй анхны бие даасан амьд тоглолтоо хийх гэж байгаа билээ. Урлагийн гараагаа Хөгжим бүжгийн коллежоос эхэлсэн тус хамтлагийн анхны бие даасан тоглолтын ар талд хүчирхэг баг ажиллаж байгаа ажээ. Монголын олон оддын тоглолтуудыг найруулсан “On & off” продакшны продюсер С.Ононбат тус тоглолтыг найруулагчаар ажиллаж байгаа ба Fire, “А-sound” зэрэг амьд хөгжмийн хамтлагуудын чадварлаг хөгжимчид хамтран тоглох юм байна. Тус хамтлагийнхан ар талдаа тоглох хөгжимчдөө зүгээр ч нэг сонгоогүй гэнэ шүү. Тэд хөгжимчдөдөө “Тоглолтын турш хамт доргиж, эмоцтой байж чадах уу?” гэдэг шалгуурыг хамгийн түрүүнд тавьжээ. Мөн тэдний ард “Цүки хаус”-ын мэргэжлийн бүжигчид бүжиглэх бөгөөд тоглолтын бүх бүжгийг нь дэглэж байгаа юм байна. Тоглолтын сюрпризээс задлахад Буриадын гавьяат жүжигчин Б.Амархүү эл тоглолтод хүрэлцэн ирж тэдэнтэй хамтран дуулсан “Зүрх чам руу” дуугаа дуулах юм байна. Одоо тэдний анхны бие даасан амьд тоглолтыг хүлээх л үлдлээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж