
Беларусийн ерөнхийлөгч Лукашенко Октябрьская метрод гарсан дэлбэрэлтийг гадаадаас зохион байгуулсан байж магадгүй гэдгийг үгүйсгээгүй бөгөөд “гэхдээ гэмт этгээд бид нарын дундаас гарсан байж бас болзошгүй” юм гээд гэмт этгээдийг илрүүлэх талаар шуурхай арга хэмжээ авахыг холбогдох эрх баригчдад үүрэг болгосон байна.
Энэхүү дэлбэрэлт нь Беларусь улс дотооддоо улс төрийн зөрчил тэмцэл ихтэй үед гарсан бөгөөд ерөнхийлөгч Александр Лукашенко 16 жилийн турш Беларусь орныг “төмөр гараар” захирч иржээ.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг