Дуурийн театрын ээлжит зочин ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Дуурийн театрын ээлжит зочин ирнэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ээлжит зочин ирэх лхагва гаригт Монголд ирэх гэж байна. Энэ удаад театрт Оросын удирдаач А.П.Чепурной ирэх юм. Тэрбээр өнгөрсөн онд УДБЭТ-т П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийг удирдаж байсан юм. Оросын Ардын жүжигчин, Красноярскийн ДБЭТ-ийн ерөнхий удирдаач А.П.Чепурной энэ удаад суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийг удирдахаар ирж байгаа аж. Энэ сарын 30-нд нээлтээ хийх “Аида” дуурийг дэлхийн хамгийн шилдэг дуурь гэж үнэлдэг. Энэхүү дэлхийн шилдэг дуурийг Монголын театрт ийнхүү анх удаа тавих гэж байгаа нь бахархмаар. Театрын уран бүтээлчид өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-нд “Аида” дуурийг концертын хэлбэрээр тайзнаа тоглож байсан юм. “Аида” дуурийг анх 1871 оны арванхоёрдугаар 24-нд Дж.Боттезинигийн удирдлагаар Каирт, мөн 1872 оны хоёрдугаар сарын 24-нд Ф.Фаччогийн удирдлагаар Миланы Ла Скала театрт тогложээ. Харин дараа нь 1875 оны арваннэгдүгээр сарын 19-нд Петрбургийн Марийнскийн театрт тоглосон байна.

Дөрвөн бүлэгт долоон үзэгдэл бүхий энэ дуурийн Аидад Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг тоглох юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж