V цахилгаан станцыг яаралтай байгуулах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

V цахилгаан станцыг яаралтай байгуулах ёстой гэв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын
гишүүдтэй Тавантолгойн ордын талаар санал солилцох үедээ V цахилгаан
станцын асуудлыг хөндлөө. Дээрх станцыг барьж байгуулахгүйгээр
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллыг
барилгажуулна гэдэг амаргүй тул, дээрх станц төрийн тэргүүний анхаарлыг
татсан бололтой.

Мөн Ерөнхийлөгч том, том стратегийн оруудыг эдийн засгийн эргэлтэд
оруулахаар Засгийн газар ажиллаж байгаа ч цахилгаан эрчим хүчний
асуудлаа шийдэхгүйгээр ажил урагшаа явахгүй. Оюутолгойн бүтээн
байгуулалтын ажил өмнийн говьд нүргэлж байна гэсэн нэг л сүржин мэдээлэл
цацагддаг. Газар дээрээ дизель цахилгаан станцаар ажлаа хийж байдаг.
Гэтэл сумд дизелиэс татгалзаад байдаг. Хятад улсаас Оюутолгойн орд руу
цахилгаан татаж авах тухай хэлэлцээр хийж үзсэн ч маш өндөр үнэ хэлсэн
тухай дуулдсан. Монгол Улс хэзээ цахилгааны өлсгөлөнгөөс гарах юм бэ,
Засгийн газрын маш тодорхой бодлого чухал байна гэсэн юм.

Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Д.Энхтайвны тайлбараар V цахилгаан
станцыг Улиастайн аманд барихаар төлөвлөөд байсан ч газар хөдлөлийн
идэвхитэй бүсэд хамаарч буй тул дахин өөр газар төлөвлөх шаардлагатай
болжээ. Шинэ газар олгох хүсэлтийг Улаанбаатар хотын захиргаанд
гаргасан, гэвч тохирох газар олдоогүй. Эцэст нь Дулааны III цахилгаан
станцыг V цахилгаан станц болгон өргөжүүлэхээр холбогдох тогтоол
шийдвэрүүд гарсан. Энэ дагуу Азийн хөгжлийн банк өөрийн хөрөнгөөр Техник
эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулахад туслахаар болсон. Хуульд
зааснаар олон улсын тендер зарлана. Уг станцыг барих гүйцэтгэгч
компанийг шалгаруулахын тулд. Ингээд тооцохоор ирэх долдугаар сарын
эхээр гүйцэтгэгч компани шалгарсан байх” ёстой гэв. Ерөнхийлөгч наадмын
үеэр V цахилгаан станцын шав тавигдсан байх нь гэж ойлгож болох уу.
Хэрвээ энэ ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй бол холбогдох
хүмүүс нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой шүү гэсэн анхааруулгыг ч
өгөөд авсан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж