
Уилльямс 2005 оны драфтаар “Юта Жазз” багт очиж байсан бөгөөд тус багийн түүхэнд эхний тойргийн сонголтоос сүүлийн арван жилд авсан цөөхөн тоглогчийн нэг юм. Зургаа дахь жилдээ тус лигт тоглож байгаа холбон тоглогч 17,3 оноо, 3,2 самбараас бөмбөг авалт, 9,1 оновчтой дамжуулалтыг карьерынхаа турш дунджилжээ. Тэрбээр мөн 439 тоглолтод оролцохдоо 406-г гараанаас эхлүүлж, 46,6 хувьтай довтолсон, 44 удаа плей-оффын тоглолтод оролцож, 21,1 оноо, 3,7 самбараас бөмбөг авалт, 9,6 оновчтой дамжуулалт, 1,2 бөмбөг таслалт гэсэн үзүүлэлтийг харуулсан юм.
Энэхүү солилцоо нь “Нэтс” Кармэло Энтониг авах гэж бүтэлгүйтсэнээс хойш хоёр хоногийн дараа хийсэн солилцоо юм. “Юта Жазз” яагаад гол тоглогчоо явуулах болсон шалтгаан нь Дерон Уилльямс шинэ гэрээг сунгах эсэх нь эргэлзээтэй байсан учраас тэр. Энэхүү солилцоог менежерүүд олон долоо хоногийн турш ярилцаж байж хийсэн ч, хийгдэх гол хүчин зүйл нь Кармело Энтони “Нью-Йорк Никс” багийг сонгосон явдал байлаа.
Харин энэхүү гэнэтийн солилцоо бусад тоглогчдын гайхшралыг төрүүлж байгаа аж. Бүх одод тоглогч Крис Пол өөрийн Twitter-тээ “Юта Д-Виллийг солилоо гэж үү?” гэсэн байна.