“Таслагдсан ертөнц”-өөр аялаарай

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

“Таслагдсан ертөнц”-өөр аялаарай

Английн нэрт зохиолч Артур Конан Дойл нь мөрдөгч “Шерлок Холмс” зохиолыг бичсэнээрээ алдартай билээ. Гэхдээ 1912онд бичсэн “Таслагдсан ертөнц“ роман нь түүнээс дутуугүй нэрд гарч, хүндлэгдсэн юм.

Энэ гайхалтай ертөнцөд харгис хэрцгий хүн дүрст сармагчингууд орогнож, цусанд дуртай үлэг гүрвэлүүд, теродактилууд оршин байгаа хулсан шугуйд зоригт аялагчдыг ер бусын адал явдал, үхлийн аюул, агуу их нээлт хүлээж байдаг.

Энэхүү адал явдалт гайхалтай номыг орчуулагч Ч.Мөнхбаатар монгол хэлнээ хөрвүүлж, "Оюунлаг Принт" хэвлэлийн газар хэвлэжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж