
Тэрбээр “Би алдартай олон загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллаж байсан. Тэдний урласан хуримын даашинз үнэхээр гайхалтай байдаг. Би гэхдээ хуримын даашинзаа өөрөө урлана гэж шийдсэн. Өөртөө төгс тохирох даашинзыг би л бий болгож чадна” хэмээн ярьсан байна.
Мөн загвар өмсөгч бүсгүй өөрийн бяцхан охин Lila-гаа хуримын гэрчийн ахлагчаар оролцуулахаар сонгосон аж. Хосууд хуримын товоо ирэх сарын эхээр албан ёсоор зарлахаар болжээ.
Н.Наран