БНСУ зээлийн мэдээллийн сан туршлагаа хуваалцлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

БНСУ зээлийн мэдээллийн сан туршлагаа хуваалцлаа

Монголбанк, УИХ-ын эдийн засгийн байнгын хороотой хамтран "Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоо" сэдэвт зөвлөлгөөнийг өнөөдөр 14.30 цагт зохион байгууллаа. Зөвлөлгөөнөөр БНСУ-ын холбогдох албаныхан зээлийн мэдээллийн сангийн туршлагаа хуваалцаж байна.

УИХ-ын хаврын чуулганаар Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг батлуулах гэж байгаатай холбогдуулан дээрх зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаа юм байна. Хуулийн төсөлд зээлийн мэдээллийн мэдээлэл авах байгууллага нь зээлдүүлэгч буюу банк. Хоёрдугаарт зээлдэгч буюу хувь хүн. Гуравдугаарт, төрийн байгууллага буюу хууль хяналтын байгууллага байх бөгөөд хяналтын байгууллага нь тодорхой нөхцөл байдал, үндэслэлийн улмаас мэдээлэл авахаар зохицуулжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж