Зээлийн мэдээллийн сангийн талаар зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Зээлийн мэдээллийн сангийн талаар зөвлөлдөнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанкнаас хамтран "Зээлийн мэдээллийн сангийн тогтолцоо" сэдэвт зөвлөлгөөнийг өнөөдөр 14.30 цагаас Монголбанкны хурлын танхимд зохион байгуулахаар болжээ. Зээлийн мэдээллийн санг зээлдүүлэгч буюу банкууд өөрсдөө бүрдүүлэх бөгөөд Банк бус санхүүгийн байгууллагууд ч өөрсдөө бий болгох аж. Ийнхүү зээлдэгчидтэйгээ тодорхой гэрээ хийсний үндсэн дээр энэ мэдээлэл бий болох юм. Өөрөөр хэлбэл, Зээлийн мэдээллийн төвтэй харилцаж, мэдээлэл авах байгууллага нь зээлдүүлэгч буюу банк. Хоёрдугаарт зээлдэгч буюу хувь хүн. Гуравдугаарт, төрийн байгууллага буюу хууль хяналтын байгууллага байх бөгөөд хяналтын байгууллага нь тодорхой нөхцөл байдал, үндэслэлийн улмаас мэдээлэл авахаар зохицуулжээ.  

Х.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж