Улсын бүртгэлийн зөвлөгөөн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Улсын бүртгэлийн зөвлөгөөн үргэлжилж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын бүртгэлийн байгууллагын нийслэл, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн маргааш дуусах юм. Өчигдөр эхэлсэн зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Улсын бїртгэлийн ерєнхий газрын дарга Л.Мөнхбаатар нар  үг хэлсэн юм. Зөвлөгөөнөөр бүртгэлийн байгууллагаас дэвшүүлсэн зорилго, зорилт энэ жилийн арга хэмжээний биелэлтийг дүгнэж алдаа оноогоо ярилцах, цаашид хийх ажил болон авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх аж.  Мөн  ирэх оны зорилт зорилгоо 21 аймаг, нийслэл, дүүргийн удирдлагуудтай хамтран хэлэлцэж санал бодлоо солилцохын дээр Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нарын өнгөрсөн оны үр дүнгийн гэрээг дүгнэж,  Төсвийн ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулах зэрэг арга хэмжээ болж байна. Иргэний шинэчилсэн бїртгэлийн үр дүнд бий болсон иргэний биеийн давхцахгүй өгөгдөлд суурилсан мэдээллийн санг үндэслэж  иргэдийг «Цахим иргэний үнэмлэх»-тэй болгох арга хэмжээг  Засгийн газрын 2008-2012 оны їйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг энэ онд үүнд чиглэл зэрэг баримт бичгүүдэд тусгасан тухай УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар хэллээ. Зөвлөгөөнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, нийслэлийн бүртгэлийн  газрын удирдах ажилтнууд, хөдөө орон нутгийн нийт 50  гаруй хүн оролцож байна.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж