Йемений Таиз хотод 100000 хүн жагсав

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Йемений Таиз хотод 100000 хүн жагсав

Таиз хотноо бараг зуун мянган хүн бямба гаригт жагсссан тухай Associated Press, мэдээлэв. Тус орны бусад хотуудад ч жагсаал болжээ. Таиз хотноо баасан гаригийн мөргөлийн дараа болсон жагсаалын үеэр дөрвөн жагсагч алагдаж, 400 орчим хүн шархадсаны хариуд сөрөг хүчин 100 мянган хүнийг дахин цуглуулсан байна. Жагсагчид болсон явдалд орон нутгийн хүчний байгууллага ба ерөнхийлөгч Али Абдулла Салехын талын эрх баригч намыг буруутгаж байна.

Хоёрдугаар сард эхэлсэн хувьсгалын явцад нийт 120 гаруй хүн үрэгдээд байна. Жагсагчид гуч орчим жил засаг барьж байгаа ерөнхийлөгч Али Абдулла Салехыг огцруулах шаардлага тавьжээ.  

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж