Монголын нүүрс үнэгүйдэж мэдэх нь

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Монголын нүүрс үнэгүйдэж мэдэх нь

Дэд бүтэцгүй Монголын нүүрс үнэгүйдэж мэдэх нь

Монгол нүүрсээр баян,  даанч тэр нь үнэгүй.  Үнэд хүргэхийн тулд монголчууд нүүрсээ олон ул­сын зах зээлд гаргах шаард­лагатай. Далайд гарцгүй, дотоо­дынх нь зах зээл хэтэрхий жижиг­хэн Монгол Улсын хувьд дэлхийн зах зээлд нүүрсээ борлуу­лахад дэд бүтэц хэрэгтэй.
Өнгөрсөн долоо хоногт Улаан­баа­тарт гадаадын хөрөнгөтнүүд цугларч, Монголын нүүрсний зах зээл, олборлолт, тээвэрлэлт, дэд бүтцийн асуудлыг хөндөн ярилц­сан юм. Тэд Монгол нүүр­сээ экспортлож болно, харин дэд бүтэц байна уу гэх энгийн бөгөөд бэрх асуултыг бидэнд тавина лээ.
Шороон замаар, авто маши­наар нүүрсээ тээвэрлэж, Хятад руу хямдхан гаргадгийг эс тооц­вол Монгол Улсад нүүрсээ дэл­хийн зах зээлд гаргах дэд бүтэц өнөөдөр байхгүй.
Ялангуяа харийнхний анхаар­лын төв цэг болоод байгаа Таван­толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, сая сая тонн нүүрс олборлолоо гэхэд түүнийгээ хэрхэн, хаана борлуулах вэ гэсэн томоохон асуудалтай тулгарч магад­­гүй болоод байна.  Өөрөөр хэл­­бэл бид саалиа гарахаас  нь өм­нө  саваа бэлтгэх ёстой байжээ.
Өнгөрсөн жил манай улс 25 сая тонн нүүрс олборлосноос 18 сая тонныг нь Хятад улс руу гарга­жээ. Гэхдээ маш хямдхан, ердөө л нэг тонныг нь  90 хүрэхгүй ам.доллараар зарж байгаа юм. Тэгвэл дэлхийн зах зээлд нэг тонн нүүрс 130 ам.доллараас даваад буй.
Тавантолгойн төсөл хэрэг­­жих­­тэй холбоотойгоор Таван­толгой-Сайншанд-Чойбал­сан чиглэлд 1100 километр төмөр зам барихаар төлөв­лөсөн. Уг тө­мөр замыг барих техник эдийн засгийн үндэслэлийг нь мэр­гэжилтнүүд хийж байгаа бөгөөд  харин төмөр замаа яг хэзээнээс барих нь одоогоор то­дор­хой бус байна.
Монгол Улс нүүрснийхээ экс­пор­тыг жилээс жилд нэмж 2015 он гэхэд 50 сая тонн нүүрс, 2025 он гэхэд 90 сая тонныг гадагш гаргахаар тооцож буй. Үүнийг дагаад  үүсэх ачаа тээвэрлэлтийн асуудлыг  урьдчи­лан шийдэхгүй бол Монголын нүүрс үнэгүйдэж мэдэх нь.
Одоогоос гурван жилийн өмнө 2008 онд  Монголын барилгын салбарт эдийн засгийн халалт үүсч, энэ хэрээр  тус салбарт үнийн хөөрөгдөл бий болсон. Барил­гын материал тээвэрлэх вагоны хүрэлцээ муугаас болж, Эрээн хотод хураагдсан барилгын материалын бөөгнөрлөөс үүдэн манай барилгын салбарын үнийн өсөлт өнөө хэр нь буураагүй байгаа. Тэгвэл уурхайнууд олборлосон нүүрсэндээ дарагдаж, урд хойд  хил дээр Монголын нүүрс­ний бөөгнөрөл үүсэхгүй, энэ хэрээр үнэ нь унахгүй гэх баталгаа алга. Сая сая тонноор нь олборлосон нүүрсээ зөөвөрлөх, тээвэрлэх дэд бү­тэц­гүй тохиол­долд Монгол Улсын өнөө­гийн төлөв­лө­гөө үдийн будаа төдийхөн болох нь ойлгомжтой.
Монгол Улс төмөр зам бари­лаа гэхэд вагоны хүрэлцээ нь ямар байх, нүүрсээ түүхий чигээр нь гаргаад байх уу гэдэг бодит байдлаас үүсэн, чухлаас чухал асуулт тавигдаад байна.  Дээрх бүхэнд тодорхой хариулт өгөх эзэн байна уу?
Засгийн газар нүүрсээ боловс­руулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлох гоё мө­рөөд­­лөөр  жигүүрлэж буй ч хич­нээн тонн нүүрс боловсруу­лах үйлдвэрийг хэдэн онд барьж эхлэх, түүнийгээ хаана барих, тэрхүү үйлд­вэрийн эрчим хүч болоод усан хангамжийг хэр­хэн шийдэх талаар тодорхой зураглалыг гаргаж амжаагүй л байна.
Нүүрсээ ухаж гаргаад л мөнгө болгочих юм шиг Тавантолгойн хувьцаа, ашиг хэмээн хөөрцөг­лөхөөс илүү түүнийг зөөвөрлөх замаа барих, тээвэрлэх вагоныхоо асуудлыг шийдэх, боловсруулах үйлдвэрээ босгох мөн хөрөнгө мөнгөө хэрхэн олох зэрэгт анхаар­лаа хандуулахгүй бол  газрын хэвлий доорх баялгаасаа мөнгө олохоор төлөвлөсөн Монгол Улсын бод­лого олборлосон нүүрсээ үнэ­гүй­­дүүлж, үнэгүйдсэн нүүрсээ хоол болгох уу, хог дээр хаях уу гэсэн томоохон асуудалтай тул­гарч бол­зошгүй байна шүү, эрх баригчид аа.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж