
Хэсэг нам жим байсан “Люмино” хамтлагийнхан энэ хугацаанд урлагаас хөндийрч, уран бүтээлээ хойш тавин зүгээр суусангүй ээ. Харин ч тэд үзэл санаа нэгт залуусын хамт өнгөрсөн амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт суугаа фенүүддээ тоглолтоо хүргээд иржээ. Тус хамтлагийн ахлагч МС Тэмүүжин хамтлагийнхаа 12 жилийн ойд зориулан цомог гаргана хэмээн амлаж байсан. Тэгвэл түүний “Platinum beatz”, “Romantic beatz” нэртэй цоо шинэ хоёр цомгийнх нь ажил дуусч, худалдаанд гарахад бэлэн болжээ. Тэрбээр өнөөдөр “Чингис” зочид буудалд цомгийнхоо нээлтийг хэвлэл мэдээллийнхэнд зориулан хийхээр болжээ. Харин түүний фенүүдийн гар дээр тус хоёр цомог энэ долоо хоногт очих юм байна.
Г.Даша