Сайдын айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Сайдын айлчлал эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ноён Ян Жечийн Монгол Улсад хийх айлчлал эхэллээ. Тэрбээр энэ удаа Азийн хоёр орноор айлчилж буй бөгөөд өчигдөр БНСУ-д айлчилж, өнөөдөр Сөүл хотоос Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм.Түүний хөлөглөсөн “Буга” маркийн тусгай үүргийн В-8095 дугаартай жижиг саарал онгоц өнөөдөр 13.05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардав.

    Сайд Ян Жечийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ван Фукан, дипломат ажилтнууд угтан авлаа. Монгол үндэсний хувцас, гоёлтой бүсгүй сайдад алд цэнхэр хадаг, цагаан идээний дээжтэй мөнгөн аяга барьж Монголд тавтай саатан морилохыг ерөөлөө. Ян Жечи сайд хүрэн эрээн ороолттой хар пальто, хар саравчтай малгай өмссөн нь их л даруухан харагдаж байв. 

    Тэрбээр угтан авагсадтай мэндчилээд тусгай хамгаалалттай цувааны хамт нийслэлийг зорин хөдөллөө. Сайд дагалдан яваа зочдын хамт буудалд түр тухлаад 15.40 цагаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай хэлэлцээ хийх юм.

    Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж