Өнгөрсөн онд уурхайн ослоор 34 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн онд уурхайн ослоор 34 хүн амиа алджээ

Сүүлийн жилүүдэд  уул уурхайн салбар эрчимтэй  хөгжиж үйлдвэрлэл, олборлолтын үйл ажиллагаанд химийн хорт болон тэсэрч, дэлбэрэх бодисыг ихээхэн хэрэглэх болсон билээ. Энэ нь  байгаль орчин, эд хөрөнгөнд учруулах эрсдлийг бий болгож байгаа аж. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэхийн тул “Говийн чоно”-2  мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сурууль өнөөдөр Налайх дүүрэгт амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ нь уул уурхайн салбарт тохиолдож болзошгүй ослын хор уршгийг арилгах асуудлыг хөндөж байгаа цаг үеэ олсон чухал арга хэмжээ гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байсан.  Түүнчлэн уул уурхайн салбарын эрсдэл, эмзэг байдлыг  бууруулахад үр дүнгээ өгөх юм байна. Дээрх арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар, Ази номхон далайн гамшгийн удирдлага хүмүүнлэгийн тусламж төвтэй хамтран зохион байгуулсан юм. Уг  арга хэмжээнд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн онд бичил уурхайн ослын тохиолдол 27 бүртгэгдснээс 34 хүн амь насаа алдаж, 25 хүн бэртэж гэмтжээ. Энэ нь 2008 онтой харьцуулахад 40 хувиар өссөн гэсэн үзүүлэлт аж.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж