
Аргентины супер од Лионель Месси интернэтийн од боллоо. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг хоёр жил дараалан хүртсэн Месси өнгөрсөн долоо хоногт Facebook-т албан ёсны хуудастай болсон байна. Гэтэл үдээс хойш гэхэд тэр хэдийнэ долоон сая орчим фентэй болж амжжээ. Месси “Үнэхээр баяртай байна. Одоо бид Facebook-ээр дамжуулж бүр илүү ойрхон байх боломжтой боллоо” гэжээ. Одоо түүнд Twitter “аккаунт”-тай болох үлдэж байна.
С.Цэлмэг