Д.Зоригт яг цагны баадуу шиг

Хуучирсан мэдээ: 2011.04.10-нд нийтлэгдсэн

Д.Зоригт яг цагны баадуу шиг

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр, С.Эрдэнэ нар ашигт малтмалын орд газруудын ашиглалтын талаар мэдээлэл хийх үеэрээ салбарынх нь сайдыг цагны баадуу шиг хүн хэмээн тодорхойлов. Энэ тухай тайлбарлахдаа “Эрдэс баялаг, эрчим хүчний хүн Ашигт малтмалын хуулийг хэрэгжүүлэхээр хуруугаа ч хөдөлгөхгүй байна. Ер нь хойноосоо заавал хэлүүлж, чичлүүлж байж л нэг дуугарч, хөдөлдөг хүний баадууг нь чангалахгүй бол болохгүй нь. Хэрэв Засгийн газар түүнд хариуцлага тооцохгүй юм бол Засгийн газрыг өөрийг нь огцруулах асуудлыг тавих болно” гэв. Эдгээр гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны дундуур гарч энэхүү мэдээллийг хийсэн бөгөөд энэ үеэр өнөөх Д.Зоригт чуулганы танхимын гаднах буйдан дээр тухлан ангийн нөхөдтэйгөө буу халж байв. Уг нь өөрийнх нь баадууг чангалах сургийг сонссон бол танхим дотроо томоотой сууж байхгүй юу.

Б.Амгалан  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж