
Universe best songs-2011 уралдаант наадмын хөтлөгч болон ажиглагч шүүгч нар Оросын "Надежда" дууг орос, япон, солонгос, англи, франц хэл дээр дуулан дүрсжүүлжээ. Өмнө нь тус наадмын оролцогчид л нийлэн дуу гарган дүрсжүүлдэг байсан бол энэ удаад наадмын хөтлөгч, хөндлөнгийн шүүгч нарын дуулсан сүлд дуутай боллоо. Гурав дахь жилдээ амжилттай зохиогдож буй тус уралдаант наадам энэ жил “Чин сэтгэлээсээ инээмсэглэцгээе” уриан дор болж, 16-82 насны нийт 800 гаруй авьяастан өрсөлдөж байгаа юм. Энэ удаагийн уралдаанд Монголын авьяастнуудаас гадна ОХУ, БНХАУ, ОХУ-ын авьяастнууд оролцож байгаа бөгөөд наадам гурав дахь шатандаа ширүүхэн үргэлжилж байгаа билээ.
Оролцогчид англи, франц, испани, орос, араб, хятад болон солонгос зэрэг түгээмэл хэлээр дуугаа дуулах юм. “Universe best songs-2011” уралдааны шүүгчээр “Пентатоник” академийн ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч Б.Долгион, Гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа, хөгжмийн продюсер Р.Рагу нар уламжлал ёсоор ажиллаж байгаа бол тус уралдааны хөтлөгчөөр “UBS” телевизийн хөтлөгч Д.Одгэрэл, Э.Гантулга оролцогчдыг дэмжин ажиллаж байгаа юм.
Клип үзэх
Г.Даша