
Тэмцээний эхний өдөр буюу 5-нд хөнгөн атлетикийн Т11 (хараагүй) ангилалд ОУХМ Ж.Лхагважав, хөтлөгч А.Бакыт нар 19 минут, 01.00 секундын амжилтаар мөнгөн медаль хүртэж, Монголын баг тамирчдын амжилтын буухиаг эхлүүлсэн бол 6-ны өдөр хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 10 мянган метрийн зайд Г.Мөнхбат 35.12.00 цагийн амжилтаар мөнгөн медалийн эзэн болжээ. Энэ зайд ОХУ-ын тамирчин түрүүлж, Энэтхэгийн тамирчин хүрэл медаль хүртсэн байна. Г.Мөнхбат мөн эрэгтэйчүүдийн 800 метрт өрсөлдөн финалд шалгарч, хоёр минут 12 секундын амжилт үзүүлжээ.
С.Цэлмэг