Жуулчдын аюулгүй байдлаар санамж бичиг үйлдэв

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Жуулчдын аюулгүй байдлаар санамж бичиг үйлдэв

Аялал жуулчлалын үндэсний төвөөс санаачлан өнөөдөр энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, жуулчны бааз, жуулчин тээврийн компаниудад  жуулчны аюулгүй байдлыг хэрхэн хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед цагдаагийн газарт хэрхэн хандаж үйлчилгээ авах зэрэг асуудлаар сургалт зохион байгуулсан. Сургалтын дараа АЖҮТ, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, талууд гарын үсэг зуржээ.

Санамж бичигт Монгол Улсын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”- хуульд заасны дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж,  гадаадын иргэд жуулчдыг аливаа халдлага эрсдэлээс урьдчилан сэргийлж, Монгол Улсад аялах, аюулгүй амар тайван орчинд нөхцлийг бүрдүүлэхэд  оршино гэжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж