Хатагтай Ноэлин Хэйзер Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Хатагтай Ноэлин Хэйзер Монголд айлчилна











Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн даргын орлогч, Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс
ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ноэлин Хэйзер энэ сарын
11-нд Монгол Улсад албан ёсны
айлчлал хийнэ. Тэрбээр Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн
сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд
Х.Баттулга нартай
 цаашдын хамтын
ажиллагааны талаар санал солилцох юм
байна.
Хатагтай Ноэлин Хэйзерийн айлчлал энэ сарын 15-нд өндөрлөнө гэж Гадаад харилцааны
яамнаас мэдээллээ.

С.Отгон

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж